Төлбөр төлөх
Сорьц бэлтгэх
Сорьц илгээх
Лаборатори хүлээн авах
Шинжилгээ
Хариу илгээх

Зайнаас STI - 7 Plus нэмэлт үзүүлэлт PCR /Зөвхөн эрчүүд/ хариу 24 цагийн дотор

120,000 ₮ /25% off/
90,000 ₮
Anonymous Allowed

Багцад хамаарах шинжилгээнүүд

Candida-ийн төрлийн хөрөнгө төст мөөгөнцрөөр гэмтэхийг хэлнэ. Энэ нь өргөн тархсан архагших, дахих хандлагатай өвчин юм. Эрэгтэйд хүнд тээрхий, тээрхийн арын ховил, шамрангийн арьсны дотор талын хэсэг үрэвслээр ихэвчлэн илрэх бөгөөд энэ хоёр нь хавсарч тохиолдох нь элбэг байдаг. Ихэнх тохиолдолд тээрхий, цөөн тохиолдолд шодой, цавь, төмсөгний арьс гэмтдэг. Халдварлах зам: Хоол боловсруулах зам, антибиотик хэрэглээ, бэлгийн хавьтал. Нууц хугацаа: 10-20 хоног, 2 сар орчим байдаг

Нянгийн гаралтай үтрээний үрэвсэлтэй өвчтөнд загатнах, хорсох, бэлгийн хавьтлын үед хорсож өвдөх зовиур илэрнэ. Шалтгаан: Гарднереллийн гаралтай үтрээний үрэвсэл нь үтрээний нянгийн тэнцвэрт байдал өөрчлөгдөж, үтрээний шүүрэлд лактобациллуудын тоо эрс багасаж, агааргүйтэн нянгийн тоо ихэссэнээс шалтгаалан үүсдэг үрэвсэлт өвчин юм. Үтрээний үрэвсэл нь өвөрмөц бус үрэвсэл үүсгэдэг ямар нэгэн бэлгийн замаар дамжих халдвартай холбоотой эхэлнэ.

Тэмбүү өвчин нь архаг удаан явцтай, цайвар трепоэемаар үүсгэгдэж, хүний биеийн бүх эрхтэн тогтолцоог буюу арьс, салст, дотор эрхтэн мэдрэлийн систем ба тулгуур хөдөлгөөний эрхтэнүүдийг гэмтээдэг бэлгийн замын халдварт өвчин юм. Халдварлах зам: Бэлгийн хавьтал, цус юүлэх, эхээс урагт, цайвар трепонемаар халдварлагдсан эд зүйлээр. Шинж тэмдэг: 1,2-р үед биеийн нугалаатай хэсэг, амны салст, бэлэг эрхтэн дээр хатуу яр гарна. Нууц хугацаа: 2 долоо хоног

Зөөлөн яр нь Haemophilus ducreyi бактераар үүсгэгдэн, бэлэг эрхтэн дээр олон тооны өвчин эмзэглэлтэй шарх гарч, тунгалгийн зангилаа үрэвсэх шинж бүхий цочмог явцтай бэлгийн замаар дамжин халдварладаг өвчин юм. Халдвар зөвхөн бэлгийн замаар дамжин халдварлана. Хүүхдүүд, эмнэлгийн ажилтнууд өвчилсөн тохиолдол байдаг. Халдварлах зам бэлгийн. Нууц хугацаа 4-7 хоног Эмнэлзүйд бэлэг эрхтэн дээр зөөлөн яр гарна.

Бэлгийн херпес нь бэлэг эрхтэний арьс, салст дээр цэврүүнцэр гарах шинж тэмдгээр илэрдэг, дахих хандлагатай, архаг явцтай, бэлгийн замын шархлаат өвчинд хамаарах вирүсийн халдвар юм. Халдварлах зам: Арьсны бичил гэмтэл, шүүрэл ялгарж буй ЭХВ хүнээс хавьтлын замаар дамжина. Шинж тэмдэг: 90% нь Уруул, нүүр, нүдний шархлаа Нууц хугацаа: 1-10 хоног, дунджаар 6-7 хоног

Дахих хандлагатай, архаг явцтай, бэлгийн замын шархлаат өвчинд хамаарах вирүсийн халдвар юм. Альфа херпес вирүс Энгийн херпес-1, Энгийн херпес-2 багтана. Эдгээр нь нейротропик вирүс бөгөөд олон төрлийн эсэд халдварлаж, үржил нь харьцангуй явагддаг. Халдварлах зам: Бэлгийн зам , Аман сексийн үед , эхээс урагт. Шинж тэмдэг: Бэлэг эрхтэн түүний ойролцоох арьс, салстынбага зэрэг улайсан сууран дээр цөөн, эсвэл олон тооны бүлэг цэврүүнцэр гарах. Нууц хугацаа: 7-10 хоног

В бүлгийн стрептококк (GBS) нь үтрээнд амьдардаг бактерийн нэг төрөл. Эмэгтэйчүүдийн 20-40% нь GBS-тэй байдаг ихэнх эмэгтэйчүүдэд шинж тэмдэггүй байдлаар илэрнэ. Олон бактерийн нэгэн адил GBS нь нэг хүнээс нөгөөд шууд харьцах замаар тухайлбал гар барих, үнсэлцэх, ойр дотно харьцах гэх мэт. мөн эхээс урагт дамжина. Ихэвчлэн үтрээ, шулуун гэдсэнд байдаг тул бэлгийн харьцааны үед ч дамжих боломжтой. Шинж тэмдэг: Толгой өвдөх, халуурах, нугасны хөших, жихүүдэс хүрэх, үе мөчнөөр өвдөх зэрэг орно.

Танд дараах шинж тэмдэг илэрсэн үү?

/Эмнэл зүйн шинж тэмдэг илрэх тохиолдол/ 

  • Шээсний сүвээр ирвэгэнэх
  • Давсаг хавиар хатгуулж өвдөх
  • Төмсөг шалтгаангүй хавдах
  • Шээсний сүвнээс хэвийн бус ялгадас гарах
  • Салсархаг ялгадас гарах
  • Идээт ялгадас гарах
  • Хэвийн бус цэврүүт тууралт гарах
  • Үрийн шингэний өнгө өөрчлөгдөх гэх мэт хэвийн бус санагдаж байвал та энэхүү шинжилгээнд хамрагдаарай.

Шинжилгээ өгөхдөө юуг анхаарах вэ?

  • Сүүлийн 72 цагийн дотор Антибиотик хэрэглээгүй байх.
  • Өглөөний Өлөн шээсний эхлэл хэсгээс дээд тал нь 30мл сорьц бэлтгэх ба идээ, шархны шүүдэс зэрэг ялгарч байвал өлөн шээстай хамт цуглуулах. 
  • ЭСВЭЛ Үрийн шингэн илгээх боломжтой.
  • Өөрт илрэх шинж тэмдгийн Асуумжийг үнэн зөв бөглөх.
  • Эмийн сангаас Ариун сав авч бэлдэх. /Жнь Улаан тагтай хуванцар сав/
  • 2 цагийн дотор лабораторид хүргүүлэх
shees ushi tser.png